БНСУ сөнөөгч онгоцны зэвсэглэл хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

БНСУ сөнөөгч онгоцны зэвсэглэл хүсэв

F-15 Silent Eagle
Фото: Boeing

АНУ-ын  Цэргийн хамтын ажиллагааны газар (DSCA) Өмнөд Солонгост F-15 Silent Eagle ба F-35 Lightning II  сөнөөгч онгоцнуудын зэр зэвсэг онилгооны төхөөрөмжийн 823, 793 сая ам.долларын гэрээг хэргжүүлж эхлэх тухай Конгресст мэдээлсэн байв.

Хоёр төрлийн сөнөөгч онгоцнуудад зориулагдсан AIM-120C-7 гэх удирдлагад 274 пуужин, GBU-39/B маркийн бага калибрийн  агаарын 542 ширхэг бөмбөг болон BLU-117,  BLU-109 (сургуулилалтын) бөмбөгүүд, AIM-9X-II Block II Sidewinder пуужингууд мөн тэднийг онилох төхөөрөмжүүдийг Өмнөд Солонгос хүссэн байна.

Гэрээг үзэглэж, баталгаажуулсан ба хэрэгжилтийн хугацааны талаар  мэдээлэл байхгүй байна. Америкийн F-15 Silent Eagle ба F-35 Lightning II сөнөөгч онгоцнууд, мөн Европын Eurofighter Typhoon сөнөөгч онгоцнууд 7,3 тэрбум долларын үнэтэй, жаран сөнөөгч онгоц нийлүүлэх Өмнөд Солонгосын F-X III тендерт оролцож байгаа юм. Тендерт ялагчийг энэ жилдээ багтаан зарлах ажээ.

F-X гэх тендерийн өмнөх хоёр ээлжид Өмнөд Солонгос нь F-15K Slam Eagle сөнөөгчийг худалдан авсан юм.  Flightglobal MiliCAS байгууллагын мэдээгээр Өмнөд Солонгосын нисэх хүчин одоо 60 тийм маркийн онгоцтой ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж