Иргэд шүүгчтэй адил эрхтэйгээр шүүх хуралд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Иргэд шүүгчтэй адил эрхтэйгээр шүүх хуралд оролцоно

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэд шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил таслах эрхтэй оролцох боломж тун удахгүй нээгдэх нь. Анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй хуралдаанд гурван шүүгч оролцдог бол энэ хуулийн дагуу хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчийн хамт хэргийг хянан хэлэлцэх аж. Саяхан болтол иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад саналаа бичгээр гаргах төдийхөн “мэдэлтэй”  байсан бол одоо мэргэжлийн шүүгчтэй эн тэнцүү эрхтэйгээр хэргийн зөв бурууг шүүх болж байгаа юм.

Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм журмыг боловсруулах болон бусад бэлтгэл ажиллагаа ирэх арваннэгдүгээр сарын нэгнийг хүртэлх хугацаанд хийгдэнэ. Энэ бэлтгэл ажил хангагдсаны дараа иргэд шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцож эхлэх юм.   

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж