Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэв

Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүритйн тавдугаар сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн хэмжээнд нийт 80 гаруй улс орон энэ өдрийг тодорхой сэдэв, уриан
дор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд тэдгээрийн нэр нь хэмжлийн
гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодорхой илтгэн харуулдаг байна.

Манай улсын хувьд 2004 онд "Хэмжил зүй гэж юу вэ?" нэрийн доор тэмдэглэж эхэлжээ. Энэ жил “Хэмжил бидний өдөр тутмын амьдрал” сэдвийн доор явагдсан бөгөөд Улаанбаатар хотоос гадна орон нутагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр Сэлэнгэ аймгийн стандартчилал, хэмжил зүйн лабораторийн улсын шалгагч Н.Лхагвахүү, Б.Эрдэнэбаатар нар дунд сургуулийн хүүхдүүдэд лекц уншсан байна. Сүхбаатар сумын 12 жилийн 6-р сургуулийн 10-р ангийн сурагчдад "Хэмжилзүй-өдөр тутмын амьдралд", "Олон улсын хэмжлийн нэгжийн СИ систем" сэдвээр лекц, сургалт явуулжээ.

Мөн сурагчдын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Ц.Баянжаргал охин тэргүүлсэн байна.

Цаашид “дэлхийн хэмжилзүйн өдөр” –өөр сургуулийн сурагчдад мэдээлэл өгч, танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан Нийгмийн даатгал, МХГ-ын сорилтын лабораторийн хамт олныг оролцуулан “Хэмжилүй өдөр тутмын амьдралд” сэдвээр мэдээлэл өгч, “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, мэдлэг чадвараараа тэргүүлсэн ажилтан Э.Наранбаяр тэргүүлжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж