Европын холбооны гишүүн орнууд 2013 оны эцэс гэхэд бусад орнуудын хадгаламж эзэмшигчдийг нууцалсан банкны нууцаас бараг татгалзсан байх шийдвэрийн тохиолцоог ЕХ-ны лидерүүд хийцгээлээ. ЕХ-ны саммит дээр Европын лидерүүд уг шийдвэрийг тавдугаар сарын 22-ны өдөр гаргажээ.
"Европын холбоонд татварын талын мэдээлэл солилцох хатуу журам тогтооход жилийн эцэс хүртэл хугацааг тогтоон зааж өгсөн” гэж ЕХ-ны зөвлөлийн дарга Херман Ван Ромпей хэлэхдээ холбооны гишүүн биш бусад орнууд тэдний тоонд Швейцаритай энэ талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэжээ.
“Саммит дээр авсан арга хэмжээ нь татвараас зугтагсадтай хийх тэмцлийн чухал алхам. Холбооны Сангийн сайд нарын хийсэн бэлтгэл ажил сайн байснаас бид урагшилж чадлаа” хэмээн Германы канцлер Ангела Меркель (Angelа Merkel) хэлжээ.