Аваргуудын лигийн аваргын төлөө Бундеслигийн хоёр баг халз тоглоход хэдхэн цаг л үлдээд байна. "Байерн"-ийн гол тоглогчдын нэг Франк Рибери өрсөлдөгчөөсөө хавьгүй хүчтэй гэдэгтээ эргэлзэх байгаа аж.
"Тэд "Реал"-ыг хожиж чадсан нь надад сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ бид өөрсдийнхөө л тоглолтыг бодох ёстой. Бид тэднээс хавьгүй хүчтэй.
Хэрвээ бид бэлтгэлээ сайн хийж, тоглодог шигээ тогловол тэднийг хожих нь гарцаагүй. Мэдээж, "Борусси" хэцүүхэн өрсөлдөгч. Тэд хамгаалалтдаа маш сайн тоглодог, биеийн бэлтгэл их сайн баг" хэмээн Рибери өгүүлжээ.
Маргааш буюу тавдугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02.45-аас Германы "Байерн"-"Борусси" Аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөх юм.