Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан үйлдвэрийн осолд өртөн, нас баржээ. Хэрэг өнөөдөр өглөө гарсан бөгөөд талийгаач Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан байна.
Хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Т.МАША