СЕХ болон Дипломат төлөөлөгчийн газруудад байрлаж байгаа иргэдийн санал авах ажлын бэлтгэл хангах комиссоос гадаадын улс орнуудад оршин сууж буй Монгол Улсын иргэддээ хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ. Уриалгад “УИХ-аас 2011 оны 1арванхочрдугаар сарын 15-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж, эрхзүйн үндсийг тавьсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, гадаадад буй монгол иргэд сонгох эрхээ хоёр дахь удаагаа эдлэх боломж бүрдэж байгаа юм. Иймд гадаад орнуудад суугаа монголчууд та бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, энэхүү өндөр нэр хүнд, чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Сонгогчдын бүртгэл тавдугаар сарын 5-29-нд явагдах бөгөөд сонгуулийг зургадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Д.ЦЭЭНЭ