Оросын хамгийн том худалдааны төв үүдээ нээлээ | News.MN

Оросын хамгийн том худалдааны төв үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн том худалдааны төв үүдээ нээлээ

ОХУ-ын тэрбумтан Арас Агаларовын хөрөнгөөр “Вегас” нэртэй тус улсын хамгийн том худалдааны төв энэ сарын 1-нд нийслэл Москва хотноо нээлтээ хийсэн байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал наашилж, хүнд үеийг ардаа орхисон учир жижиглэнгийн худалдаа өргөжиж байгаатай холбоотой тэрбээр цаашид дахин хоёр том худалдааны төвийг ирэх гурван жилд барих гэнэ. “Вегас” цогцолборыг барьж байгуулах ажилд нийт 16,7 тэрбум рубль буюу 540 сая ам.доллар зарцуулсан бөгөөд шинэ төсөлд ч мөн энэ хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар Агаларов худалдааны төвийн нээлтийн ажиллагааны үеэр ярьжээ. Москва хотын зүүн өмнө зүгт байрлах “Вегас” цогцолбор нь 400 мянган кв.метр талбайг хамрах бөгөөд Францын жижиглэнгийн барааны Groupe Achan SA, ОХУ-ын цахилгаан барааны сүлжээ OAO M.video, Британийн Next PIc, Испанийн Inditex SA зэрэг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд “Вегас” цогцолборт байрлах ажээ.

Нээлтийн ажиллагааны үеэр тэрбумтны хүү, “Crocus Group”-ын зар сурталчилгаа, маркетинг хариуцсан захирал Эмин Агаларов “Бидний Вегас төв бол том ажлын маань дөнгөж эхлэл. Бид цаашид Вегастай ижил хоёр том төвийг ашиглалтад оруулна. Үүгээр ч төгсгөл болох учиргүй” гэжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 122.177.106.72

zailaach naad zaraa tavidag gazar ni taviach

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.192

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

Зочин 2010-06-04 182.160.59.236

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ 9975-7810 adidas nike umbro puma
й

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж