Оюутны шигшээ баг хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Оюутны шигшээ баг хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Удахгүй болох “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан, Хан-Уул дүүргийн 16 хорооны 130 орчим бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд оюутны шигшээ багийн тамирчид бэлэг гардууллаа.

Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “Женко” групп, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нар санаачлан зохион байгуулсан.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр тэргэнцэр нэн шаардлагатай байгаа, хөгжлийн бэрхшээлтэй Хан-уул дүүргийн иргэд болох Р.Равдан болон Ж.Адьяа нарт тэргийг гардуулсан байна.  

Дашрамд дуулгахад,
эмэгтэй баг тамирчдын хувьд саяхан Катар улсад болж өнгөрсөн “3-н эсрэг 3” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Мөн сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг ирэх долдугаар сард ОХУ-ын Казань хотод болох “бага олимп” буюу Зуны 27-р Универсиад Их наадамд анх удаагаа оролцохоор бэлтгэлдээ гараад байгаа. Оюутны эрэгтэй багийн эхний учраа нь дэлхийн оюутны сагсан бөмбөгийн чансааг тэргүүлж байгаа Сербийн баг юм. Харин ээгтэй баг эхний тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын багийн эсрэг хийх аж.

Б.БИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж