Жагсаалтад Мелинда Гейтсийг саа өвчинтэй тэмцэх, эмэгтэйчүүдэд жирэмснээс урьдчилан сэргийлэх чанар сайтай эм өгч тусалдаг Bill & Melinda Gates Foundation сангийн дарга нарын нэг гэж танилцуулжээ. Тэдний сан 2012 онд эрүүл мэндийн салбарт голчлон зарцуулагдсан төслүүдэд 3,4 тэрбум ам.доллар зарцуулсан байв.
Хиллари Клинтон гуравдугаар байраа алдсан ч дэлхийн нөлөө бүхий тав дахь эмэгтэй болж байна. Учир нь Хиллари Клинтон тэнхэрч аваад Ардчилсан намаас 2016 онд ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн гэж олон ажиглагчид үзэж байна.
Чансааг уламжлал ёсоор Германы канцлер Ангела Меркель тэргүүллээ. Сүүлийн найман жилийн дотор Германийн канцлер Ангела Меркель уг сэтгүүлийн хувилбараар дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд орсон бөгөөд чансааг долоон удаа тэргүүлж байна. Хоёрдугаар байранд гурваас дэвшээд Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф орж ирлээ. Арга ч үгүй биз, энэ эмэгтэй 2,4 их наядын хөрөнгө үйлдвэрлэдэг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дэлхийн томоохон эдийн засгийн удирддаг. Нөхрөөсөө илүү улс орондоо алдартай байгаа Мишель Обама энэ чансааны дөрөвт бичигджээ. Гэхдээ шийдвэр гаргаад нөлөөлөх зүйл үгүй л дээ.
Нийтдээ уг чансаанд есөн орны тэргүүн эмэгтэйчүүд байна. Эдгээр орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр нь 11,8 их наяд ам.доллар ажээ. Мөн нийт орлого нь 893 тэрбум долларын орлоготой корпорациудын 24 захирал байгаагийн 16 нь өөрийн компанийг удирддаг гэнэ.
Хэвлэлийн болон урлагийн салбарын эмэгтэйчүүдээс Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри,дуучин Шакира, жүжигчин Анжелина Жоли, модель Жизель Бундхен, дуучин Бейонсе зэрэг эмэгтэйчүүдийг уг сэтгүүл нөлөө бүхий гэж үзэв.