
УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан Монголбанк Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр баталсан Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдал, Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх асуулгын хариуг сонссон юм
Х.Баттулга сайдын хийсэн мэдээллээр, “2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр баталсан Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд арьс ширний үйлдвэрлэлийг сэргээх төслийг боловсруулж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр болсон” гэлээ. Энэхүү тогтоолын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүдийн асуулт асууж байна.
Ш.ЧИМЭГ