Япон саранд робот илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Япон саранд робот илгээнэ

Ойрын таван жилийн дотор саранд робот илгээхээр төлөвлөж байгаа, мөн 10 жилийн дотор саран дээр роботын бааз байгуулахаар төлөвлөж буй тухайгаа Японы засгийн газар мэдэгдсэн байна. Уг төсөлд ойролцоогоор 200 тэрбум орчин иен буюу 2,2 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. 2015 он гэхэд саран дээр робот бууж, улмаар өндөр нягтшил бүхий гэрэл зураг, видео бичлэг хийхээс гадна сарны гүний бүтцийг судлах зорилгоор сейсмометр ашиглан судалгаа хийх ажээ. Харин 2020 он гэхэд саран дээр роботын станц байрлаж, сарны гадаргуу дээр бүтэн 100 км зайг туулан сарны чулуу болон бусад нөөцийг эх дэлхийд авчрах боломжтой болох гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж