ЭЕШ-ын суудлын хуваарийг тараана

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын суудлын хуваарийг тараана

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчдөд амьдралынхаа анхны алхмыг хийх хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д орох  суудлын хуваарийг тун удахгүй тарааж эхлэх ажээ.  Энэ жил ЕБС төгсч байгаа хүүхдүүдэд суудлын хуваарь бүхий шар хуудсыг  сургуулиуд нь өгөх ажээ. Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авах бол өмнөх онд Улаанбаатар хотод ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа “Чингис хаан” дээд сургуулиас очиж авах ажээ. Суудлын хуваарийг тавдугаар сарын 27-30-ны хооронд “Чингис хаан” дээд сургуулийн 102 тоотод 08-17.00 цагт цагт түгээх юм. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа очих бөгөөд  бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулах юм байна. “Чингис хаан” дээд сургууль Дашчойлон хийдийн зүүн талд байдаг гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  70119498, 70119484 тоот утсаар авч болох ажээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж