
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит номын сан энэ сарын 22-ноос эхлэн гэрээр ном олгохоо больсон бол зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. Номын сангийн байрыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ жил их засвар хийхээр болсон байна. Мөн салбар номын сангуудад ч их засварын ажил хийгдэх гэнэ. Засварын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болж, нийт 495 сая төгрөг төсөвлөжээ. Тус номын санд байгаа 3000 гаруй номыг гэмтэх, алга болохоос сэргийлж, засварын хугацаанд Америкийн соёл мэдээллийн төвд хадгалуулахаар болсон байна. Харин номын сангийн засварын ажлыг “Рендер бау” компани гүйцэтгэхээр болжээ.
Т.ДАРХАН