![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/952f3e6fd8afab6e/ece3c465c0e7318bbig.jpg)
Түүний нэр дэвшигчид хандсан гурван асуулт нь
Нэг. Өнөөдрийн нийгмийн мухардал, хямралыг засах бүх оролдлого эцсийн дүндээ Үндсэн хуульд тулаад зогсож байна. Монгол Улсын төрийн байгууламж, түүний үйл ажиллагааны механизмыг өөрчилж шинэчлэхгүйгээр цаашид дорвитой нэг ч алхам хийх боломжгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Иймд Үндсэн Хуулийг шинэчлэн өөрчлөх талаар ямар алхам хийх вэ? Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд, Монголын бараг бүх улстөрчдийг багтаасан олигархи бүлэглэл, түүнээс хамаарч байгаа улс төрийн намуудыг хэрхэн шинэчлэх вэ?
Хоёр. Хүн амын олонхийг ядууруулж, баян хоосны хэт ялгааг тэтгэсэн, ямар ч системгүй, тохиолдлын шинж чанартай, хэт үрэлгэн, хувь хүмүүсийн болон аж ахуйн нэгжийн төслүүдийг бүтээн байгуулалт, төрийн эдийн засгийн бодлого гэж эндүүрэн нэрлэсээр 20 гаруй жил болж байна. Үүнийг үндэсний эрх ашигт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөсөн зорилго чиглэлтэй эдийн засгийн бодлогоор хэзээ солих вэ?
Гурав. Өмнөх амлалтын биелэлт бол олон нийтийн сонголтоо хийх нэг гол шалгуур төдийгүй улстөрчийн хариуцлагыг илтгэх томоохон дэнс юм. МАХН /одоогийн МАН/ АН-ын 2008 оны сонгуулийн амлалт өнөөг хүртэл биелэгдээгүй, иргэн бүхэн энэ амлалтаас тэгш хүртэж чадаагүй байна. Та бүхэн тодорхой амлалт иргэдийнхээ өмнө авсан тэр л намуудаас нэр дэвшиж байгаа, өөрсдөө ч 2 500 000 төгрөгийн амлалтыг нь өгүүлнэ хэмээн амлаж гарч ирж байсны хувьд амлалтандаа хариуцлагатай хандах үүрэгтэй билээ. Хэрэгжүүлээгүй байгаа дээрх амлалтынхаа биелэлтийг хэрхэн гүйцээх вэ? гэсэн асуултад хариулт авахыг хүсчээ.