Туул голоос цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Туул голоос цогцос олджээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийнхэн  өчигдөр 14.30 цагийн үед Маршалын гүүрээс нэг км орчим зайд Туул голын уснаас цогцос олж гаргажээ. Талийгаач нь 55-60 орчим насны эрэгтэй хүн байсан гэнэ. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн II хэлтэст талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааны тогтоохоор ажиллаж байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж