Motorola FLIPOUT-ыг албан ёсоор танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Motorola FLIPOUT-ыг албан ёсоор танилцуулав

Сүүлийн үед хүчээ авч буй Android үйлдлийн системтэй ээлжит гар утсыг Motorola компани албан ёсоор танилцууллаа. Ердийн бус гадаад үзэмж, өнгө төрхтэй Motorola FLIPOUT загварын смартфөүн нь бусдаас арай онцгой, тоон товчлуурыг тусад нь байрлуулсан таван эгнээ бүхий QWERTY товчлууртай юм байна. 67х67 мм хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй Motorola FLIPOUT нь Android 2.1 системтэй, 2,8 инчийн QVGA дэлгэцтэй, 32GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах ажээ. Түүнчлэн Wi-Fi, GPS, дижитал луужин, MotoBlur UI зэрэг функцтэй.

Энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах Motorola FLIPOUT гар утасны үнийн талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж