П.Өлзийсайханыг хууль бусаар цагдан хорьсон гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

П.Өлзийсайханыг хууль бусаар цагдан хорьсон гэв

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг энэ сарын 21-нд баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Л.Өлзийсайханы хамаатан, танил гэгдэх иргэд түүнийг үндэслэлгүйгээр барьж хорьсон хэмээн өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

“Найман жилийн өмнө Л.Өлзийсайхан цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодсон гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байсан. Гэвч хуулийн байгууллага түүний буруугүй болохыг тогтоосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, гэм буруугүй гэдэг нь нотлогдсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг өмгөөлөгч нь хэлж байгаа. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст үүсээд байгаа бусармаг бүхнийг илчлэх гэж байсных нь төлөө миний дүүг барьж саатуулсан. Уг нь өчигдөр суллах байсан ч саатуулах хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна” гэж П.Өлзийсайханы хамаатнууд мэдээллээ.  

П.Өлзийсайханыг ямар шалтгаанаар саатуулсныг албаны эх сурвалжаас тодруулахад “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, саатуулсан. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгасан байгаа.  Түүнд гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж