“Алтан Дорнод Монгол” тэргүүний байгууллагаар шалгарав

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

“Алтан Дорнод Монгол” тэргүүний байгууллагаар шалгарав

“Алтан Дорнод Монгол” Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “Тэргүүний байгууллага”-аар шалгарав

"Алтан Дорнод Монгол" компанийг үндэсний хөрөнгө оруулагчид жил гаруйнхны өмнө авч, өнөөдөр хөл дээр нь босгон үйл ажиллагааг нь сэргээж, хуучин Орос эздийн үед улсад төлөөгүй байсан 68 хувийн татварын өр, төлбөрийг барагдуулж, байгаль орчинд нөхөн сэргээлт хийн, 750 ажлын байрыг шинээр бий болгосон билээ. Энэхүү олон зуун ажлын байранд ажиллах хүмүүс нь зөвхөн Монголчууд гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. “Алтан Дорнод Монгол” компани ажлын байр бий болгож, нийгэмд баялаг бүтээхийн зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж, улсын даатгалын санг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс үнэлэн сайшааж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “Тэргүүний байгууллага”-аар шалгаруулан хүндэт өргөмжлөл олгожээ. Тус дүүргийн хэмжээнд 2012 оны байдлаар 3777 ажил олгогчийн 99.000 даатгуулагч 92.0 тэрбум төгрөгийн шимтгэл төлж нийгмийн даатгалын санг арвижуулжээ. Энэ үзүүлэлтээс харахад нэг аж ахуйн нэгж сард дунджаар хоёр сая гаруй төгрөгийн шимтгэл төлж байсан бол Алтан Дорнод Монгол компанийн хувьд сард 90 гаруй сая төгрөгийн шимтгэлийг төлсөн амжилтаараа энэхүү шагналын эзэн болжээ.  

Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах чухал нөхцөл болохын сацуу даатгуулагч иргэний амьдралынхаа бүхий л үеийн туршид тухайлбал, хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдолд орлогогүй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь хангадаг. Тиймээс тухайн ажил олгогч нь даатгуулагчийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үйл явц билээ.

Үндэсний “Алтан Дорнод Монгол” компани нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлснээр ийнхүү хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж