Улсын комисс “Дүнжингарав”-ыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Улсын комисс “Дүнжингарав”-ыг хүлээн авлаа

Монголдоо  хамгийн  томд тооцогдох Дүнжингарав худалдаа, үйлчилгээний  цогцолбор  төв нь 2013 оны 05 сарын 21-ны өдөр Улсын комиссоор орж  эхний ээлжинд  нийт 18,000м2 талбайтай 1092 ширхэг павьлон бүхий B2 худалдааны төв, 1000 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай D1 олон үндэстний хоолны танхимийнхаа зөвшөөрлийг албан ёсоор авч үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. Тус худалдааны төв нь бүрэн ашиглалтанд орсоноор 15.000 хүнийг ажлын байраар хангаж, Хүнс, Барилга, Бэлэн хувцас бараа бүтээгдэхүүн, тавилга, үзэсгэлэн худалдааны томоохон талбай, гаалийн баталгаат агуулах, хот хоорондын зорчигч тээврийн товчоо гэх мэт  худалдаа, үйлчилгээний төвийн дэд бүтцийг бүрэн төгс шийдэж өгсөн Улаанбаатар хотын хөгжилд багагүй хувь нэмэр оруулах томоохон ажил хэрэг болох юм.

Тус төвийн албан ёсны нээлт 06 сард болох бөгөөд өнөөдөр буюу 05.24-нд Монгол улсын хамгийн анхны хамгийн том “Дүнжингарав Экспо” үзэсгэлэн худалдааны нээлт болж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж