iPad дэлхийн нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

iPad дэлхийн нээлтээ хийв

“Apple” компани өнгөрсөн долоо хоногт iPad таблет компьютераа АНУ-аас гадна худалдаалж эхлэв. iPad Австрали,Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцарь болон Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн тухай Wall Street Journal сонин бичжээ.

Эдгээр есөн орны заримд нь олон хүнд амжиж үйлчлэхийн тулд дэлгүүрүүд хоёр цагийн өмнө онгойсон байжээ. Гэсэн ч iPad худалдаж авах гэсэн хүмүүсийн дараалал буурсангүй.

iPad-ын үнэ дээрх бүх улсад АНУ дахь бөөний үнээс илүүтэй байв. Жишээлбэл, АНУ-д 499 ам.доллараар зарагдаж байсан таблетийн хямд үнэтэй, үзүүлэлт багатай загвар Их Британид 620 орчим ам.доллараар зарагджээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Apple гадаадад iPad таблетийг худалдаж эхэлнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч барааны эрэлт АНУ-д их байснаас гадаадын худалдааг нэг сараар хойшлуулсан билээ.

АНУ-д iPad дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан бөгөөд ганцхан сарын дотор бараг сая гаруй таблет эзнээ олсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж