Hewlett-Packard 9000 ажлын байрыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Hewlett-Packard 9000 ажлын байрыг чөлөөлнө

Hewlett-Packard компани бүрэн автоматжуулсан зар сурталчилгааны өгөгдлийн төв байгуулах гэж буйтай холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна дэлхийн хэмжээнд 9000 ажлын байрыг чөлөөлөхөөр болжээ.

Борлуулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох HP компанийн мэдэгдсэнээр ийнхүү ажилчдаа халах болсон нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн автоматжуулалттай холбоотой гэнэ. Харин шинэ төрлийн автомат үйлчилгээ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд илүү таатай нөхцөлд бүрдүүлж байгаа юм.

Сануулахад, тус компани өнгөрсөн жил зардлаа хэмнэх зорилгоор 6700 ажлын байрыг чөлөөлсөн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж