Лондонгийн
“Челси” клуб Туркийн “Галатасарай” багийн довтлогч Бурак Йылмазыг
эгнээндээ нэгтгэхээр хөөцөлдөж эхэлжээ. Өдгөө 27 настай турк довтлогч
Бурак Йылмаз энэ жилийн Аваргуудын лигийн тэмцээнд есөн тоглолтод найман
гоол оруулсан юм. Энэ жил Европа лигт түрүүлсэн “Челси” дараа жил
амжилтаа ахиулахын тулд Бурак Йылмазыг багтаа нэгтгэх зорилго тавьсан
гэнэ.

“The Guardian” сайтад мэдээлснээр “Цэнхрүүд” турк довтлогчийн
төлөө 20 сая фунт санал болгожээ. Бурак Йылмаз энэ улиралд Туркийн
хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 30 тоглолтод 24 гоол оруулж,
мэргэн бууч болсон билээ. Йылмазыг “Челси”-гээс гадна Испанийн
“Атлетико Мадрид” сонирхож байгаа гэх мэдээлэл байна.
Б.БИЛЭГ