Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Хэн нь түрүүлэх вэ?

Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараагаар ёкозүна Хакухо, озэки Кисэносато нар нэг ч ялагдалгүйгээр тэргүүлсэн хэвээрээ үлдлээ. Ингэснээр монгол, япон хоёр бөхийн хооронд Японы Эзэн хааны цомын төлөөх өрсөлдөөн өрнөх нь нэгэнт тодорхой боллоо. Ойрын хэдэн башёд япон бөх түрүүлэх, монголчуудтай өрсөлдөхөөр хэмжээнд дээшээ гарч ирээгүй билээ. Тиймээс сод авьяастан хэмээн япончуудын шагшин магтах дуртай озэки Кисэносато энэ башёгийн сүүлчийн өдөр хүртэл ёкозүна Хакухотой ширүүн өрсөлдвөл сумо сонирхогчдын анхаарлыг гойд татаж, ойрын үед болоогүй сонирхолтой төгсгөл хүлээж байна.

12 дахь өдрийн барилдаанд ёкозүна Харумафүжи Кисэносатогийн суганы дотор талаараа гараа оруулж амжилгүй алдснаар улмаар түлхүүлэн дэвжээнээс гарсан юм. Харин ёкозүна Хакухо түрүүлэх найдлага өвөртөлж барилдаж буй озэки Какурюүтай барилдахдаа санаачлагыг гартаа авч хурдаар ааглан дэвжээнээс гаргасан юм. Барилдааны явцад Какурюү дэвжээн дээр бүтэн эргэж, Хакухо илт санаачлагыг авч давсан.

Ийнхүү Нацу башёгийн түрүүг монгол, япон хоёр сумочийн хэн нэг нь хүртэхээр боллоо.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
 

Монгол сумочдын барилдааны дүн



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж