
12 дахь өдрийн барилдаанд ёкозүна Харумафүжи Кисэносатогийн суганы дотор талаараа гараа оруулж амжилгүй алдснаар улмаар түлхүүлэн дэвжээнээс гарсан юм. Харин ёкозүна Хакухо түрүүлэх найдлага өвөртөлж барилдаж буй озэки Какурюүтай барилдахдаа санаачлагыг гартаа авч хурдаар ааглан дэвжээнээс гаргасан юм. Барилдааны явцад Какурюү дэвжээн дээр бүтэн эргэж, Хакухо илт санаачлагыг авч давсан.
Ийнхүү Нацу башёгийн түрүүг монгол, япон хоёр сумочийн хэн нэг нь хүртэхээр боллоо.