Монголын хөрөнгийн бирж /тавдугаар сарын 23/ 4,475 тоот арилжаагаар 20 компанийн нийт 14,574,893 төгрөгийн 23,779 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,856.68 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 48.03 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 41 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 342 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 3,740,742 төгрөгийн 21,726 ширхэг, “АПУ” ХК 3,844,455 төгрөгийн 1,053 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР