Лениний музейн асуудлаарх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд өнөөдөр 14.00 цагт эхлэх байсан ч дахин хойшиллоо. Музейн ашиглагч тал болох МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд сонгуулийн ажилтай тул шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас шүүх хурлыг ийнхүү тавдугаар сарын 30-ныг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирсэн байсан юм.
Төрийн өмчийн хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан Лениний музейн өмчлөлийн маргааныг уг анхан шатны шүүх хурлаас өмнө Нийслэлийн шүүхэд дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн, ийнхүү эхнээс нь авч хэлэлцэхээр болсон билээ.
Лениний музейн асуудлаар шүүхийн шатанд хэлэлцэх болсон нь музейг зориулалт ёсоор ашиглахын тулд өмчлөлийн маргааныг таслах зорилготой тухай албаныхан онцолсон. Улмаар музейг зориулалт ёсоор нь ашиглах шүүхийн шийдвэр гарвал эх орондоо авчраад удаагүй байгаа "Тираннозавр Батаар" болон бусад үлэг гүрвэлийн ясыг хадгалахбайртай болох юм.
У.БОЛОР