Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Тамирчин, бизнесмен, зураач, улс төрч Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяр хэмээх нууцлаг хатагтайг бид анхлан танилцуулж байсан. Дэгжин хээнцэр, сонгодог вкустэй энэ хатагтай дүүгийнхээ “Баянгол” зочид буудлыг олон жил хариуцан ажиллуулж буй ажил хэрэгч эмэгтэй. Эгчийн хувиар дүүдээ өмөг түшиг болж, зааж сургаж ирсэн түүний охин М.Золжаргал хэмээх мэдлэг боловсрол өндөртэй бүсгүй буй. Олны өмнө тэр бүр харагдаад байдаггүй тэрээр Солонгосын засгийн газрын мэдэлд байдаг “Kоrs” уул уурхайн компанийн захиралын зөвлөхөөр ажилладаг гэнэ лээ. Харин сүүлийн үед түүнийг “Хүннү коал”-ын Жорж Төмөр нэрээрээ хөрөнгийн зах зээлд сүрхий танигдсан Т.Лхагвадорж ноёнтонтой хайрын романс үүсгэх болсон хэмээж байгаа.
   
Жинхэнэ нууцлаг, хөшигний ардах хөрөнгөтөн Жорж Төмөрийн тухайд олон улсын хөрөнгийн зах зээлд энэ нэрээрээ алдаршиж,   томоохон хөрөнгө оруулагчидтай түншилж,  улмаар уул уурхайн салбараас өдий төдийгөөр нь мөнгө босгож чадсан сүйхээтэй эр. Яагаад ч юм олны нүд чих хийгээд хэвлэлийнхээс тун ч их зай барьж, зугтах шахам явдаг байсан ноён Жорж сүүлийн үед М.Золжаргал бүсгүйтэй хэвлэлийнхний овоо хараанд өртөх болсон нь бас ч гэж сонирхолтой. Ямартаа ч уул уурхайн салбараас мэндэлсэн хосууд маань хувийн харилцаагаа ихэд нууцалж байгаа бөгөөд саяханаас “Resident” хотхонд төвхнөж, албан ёсоор айл гэр болоод байгаа гэнэ шүү. 

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж