Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн.
Түүнийг Төрийн банкнаас ашиг хувааж авч байсан албан тушаалтнуудын нэг хэмээн сэжиглэн, Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т шалгаж байгаа тул ажлаас нь халсан гэж зарим хэвлэлээр мэдээлээд байгаа юм. Энэхүү мэдээллийг УМБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Ш.Солонгыг шалгаагүй. Шалгах гомдол, хүсэлт ч манайд ирээгүй” гэсэн хариулт өглөө.
Засгийн газарт 30 гаруй жил ажиллаж буй Ш.Солонгыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн төрийн өндөр албан тушаалтнуудын ажиллагааг таслан зогсоосных нь төлөө ажлаас халсан гэх мэдээллийг өөр нэг эх сурвалж хэллээ.
Д.ЖАРГАЛ