БНЧУ-ын ЭСЯ-аас зохион байгуулж буй “Чехийн түүх кино дэлгэцнээ“ кино өдөрлөгийн хүрээнд энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 24-ний өдрийн баасан гарагт 19:00 цагаас “Карлштейнд өнгөрүүлсэн нэгэн шөнө” киног толилуулах ажээ.
“Скай Плаза”-гийн Б корпуст“-т буюу ЭСЯ байрладаг байранд энэхүү сонирхолтой, мюзикл кино бүтээлийг үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах юм. Та бүхэн өргөнөөр ирж, БНЧУ-ын Карел IV-ээр хааны үеийн талаарх түүхийг таалан соёрхоно уу.