
im-E нэртэй уг төхөөрөмж нь таны гар утас болон iPod-ыг байрлуулах тусгай хэсэгтэй, уг хэсэгт нь та ухаалаг төхөөрөмжөө холбоод сэрүүлгээ тааруулахад л хангалттай. Өглөө болтол таны төхөөрөмжүүдийг цэнэглэх ба сэрүүлэг тавьсан цаг болонгуут сэрүүлгийн аянд тохируулан эвлэгхэн бүжиглэж эхэлнэ. Сэтгэл сэргээсэн сайхан дуу сонсож, бүжиглэж буй жижигхэн төхөөрөмжийг харахад таны нойр тэр дорхноо л сэргэх гэнэ.
Үүнийг та 60 ам.доллараар худалдан авах боломжтой аж.
Г.БИЛЭГ