Тэмцээнийг Засаг дарга Д.Пүрэвдаваа нээж үг хэлсэн бөгөөд Баянзүрхийнхэн гурван өдрийн турш спортын таван төрөлд өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Ширээний теннисийн эрэгтэй багаас Д. Дамдинсүрэн /Шүүх / 1-р байр, н.Мөнхбаяр /Боловсрол/ 2-р байр, Д. Хосбаяр /ИТХ/ 3-р байрын эзэн болсон. Харин эмэгтэй тамирчдаас Б.Уранбилэг /ЭМН/ алтан медалийн эзэн болсон бол Б. Буянхишиг /Боловсрол/, Г. Оюунжаргал /Татвар /нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Оюун ухааны спорт гэгдэх шатрын тэмцээний эрэгтэй багаас А.Болд /Онцгой байдал/ 1-р байр, Д.Чулуунхүү / Шүүх Прокурор / 2-р байр, Н.Энхбат /Боловсрол/ гутгаар байранд орсон. Харин эмэгтэйчүүдээс Г.Оюунжаргал /Татвар/ 1-р байр, Ч.Цэрэннадмид /ЭМН/ 2-р байр, Б.Оюундэлгэр /УССТөв/ 3-р байрт шалгарсан юм. Дартсын тэмцээнд Цагдаагийн 1-р хэлтсийн баг тамирчид аваргалсан бол удаахи байруудад Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн даатгалын хэлтсийн баг тамирчид оржээ.
Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багаас Онцгой байдлын хэлтэс 1-р байр, Цагдаагийн 1-р хэлтэс 2-р байр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 3-р байрын эзэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд харьяа газруудын баг 1-р байр, Онцгой байдлын хэлтэс 2-р байр, Боловсролын хэлтэс 3-р байрт шалгарсан юм. Хамгийн их өрсөлдөөнтөй төрөл болох сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн багаас Засаг даргын Тамгын газрын баг тамирчид алтан медалийн эзэн болсон бол Цагдаагийн 1-р хэлтэс мөнгөн медаль, Нийгмийн даатгалын хэлтэс хүрэл медалийн эзэд болсон.
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Онцгой байдлын хэлтсийн тамирчид тодорсон. Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүсгүйчүүд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Харин багийн нийлбэр дүнгээр Онцгой байдлын хэлтэс 1-р байрт шалгарч Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын эзэд болсон. Харин 2-р байрт Боловсролын хэлтэс, 3-р байрт Цагдаагийн 1-р хэлтсийн баг тамирчид шалгарсан юм.