УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнд УИХ дахь эмэгтэй гишүүд баяр хүргэж, цэцгийн баглаа барилаа. УИХ-ын гишүүдийн төрсөн өдөр тохиох бүрт З.Энхболд дарга гишүүн бүрийнхээ нэрийг онцолж, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр баяр хүргэдэг бол энэ удаад түүнд эмэгтэй гишүүдийн зүгээс баяр хүргэсэн нь энэ юм. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд гурав дахь удаагаа парламентад сонгогдсон түшээдийн нэг. Тодруулбал, 2005 оноос эхлэн Өвөрхангай аймагт нэр дэвшин хоёр удаагийн сонгуульд ялалт байгуулсан бол өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдож, улмаар УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.
Г.ДАРЬ