Бүх төрлийн шатахууны үнэ буурна гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Бүх төрлийн шатахууны үнэ буурна гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр шатахууны үнэ ирэх долоо хоногт 50 төгрөгөөр буурна гэлээ. Монголын Тамсагийн талаас олборлосон газрын тосыг өмнөд хөршид экспортолж, Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, Монголд нийлүүлж буй “Монгол-93” шатахууны нийлүүлэлт эхэлснээр одоогоор Увс аймагт шатахууны үнэ литр тутамдаа 80 төгрөгөөр буусан гэх мэдээллийг Ерөнхий сайд өглөө. Харин нийслэлд ирэх сараас бүх төрлийн шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурна гэв.

“Монгол -93” шатахууныг “Петровис”, “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцуудаар борлуулж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж