“Ford” дахин Mercury үйлдвэрлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Ford” дахин Mercury үйлдвэрлэхгүй

Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани нөөц бололцоогоо Lincoln брэндийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулах зорилгоор энэ оны дөрөвдүгээр улиралд Mercury брэндийн автомашины салбараа бүрэн хаахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр компанийн ажлын байрт ямар нэг өөрчлөлт орохгүй талаар компанийн зүгээс тайлбарласан байна.

Mercury-г тэртээ 1939 онд Эдсел Форд санаачилж, тухайн цаг үеийнхээ премиум брэнд болон мэндэлсэн боловч хожим нь цаг хугацааны урсгалд хуучирсаар өдгөө мөхөхөд хүрчээ. Ford-ын эмблем бүхий төмөр хөлөг олноор гарах болж, компанийн удирдлага өөрөө люкс брэндийн “алтан жаал” Lincoln-д илүү анхаарал тавих болсноор Mercury үндсэндээ олны анхаарлын төвөөс холдсон байна. 1970-аад оны үеэс эхлэн Mercury-гийн борлуулалт огцом буурч, сүүлийн хэдэн жилд хувьцаа эзэмшигчид ч үнэт цаасаа эртхэн борлуулахыг зорих болсон нь ч үүнтэй холбоотой аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж