Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзлаа

“Ерөнхий сайд-30” буюу Ерөнхий сайдын нээлттэй уулзалт Төрийн ордонд боллоо. Долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаж ярилцдаг бөгөөд уулзалтаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт хийсэн Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулсан юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Сүүлийн хэдэн жил  яригдаж байгаа боловсролын салбарт тэр дундаа багшийн мэргэжил эзэмших нь дутмаг зэрэг олон асуудал байсан. Харин үүнийг Засгийн газраас шийдвэрлэж, багш болох элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийг авсан онооны дагуу 70-100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр болсон байна. Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийлгэж, дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын  төсвөөс санхүүжүүлэхээр болсныг Ерөнхий сайд онцолсон.

Мөн Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн 11 11 төвийг нээн ажиллаж буй. Манай улсын зарим туршлагыг гадны орнууд сонирхож эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Малдав хот 11 11 төвийг өөрийн улсдаа байгуулахаар болжээ. Мөн  2015 онд Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд манай оюутнууд хиймэл дагуул хөөргөх эхлэлийг тавьж өнгөрсөн амралтын өдрөөр пуужин хөөргөжээ.

“Хуулийэн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал болсон гэлээ. Тодруулбал, шударга бус зүйлээс салж, хуулийн өмнө иргэн бүр адилхан байх нөхцөл бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Засгийн газрын бодлогыг дэмжих зорилгоор төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгээс санаачлан, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Сайн төсөл-Амжилтын гараа” анхдугаар чуулганаас салан задгай байдлаас салж нэг стандарт, нэг ойлголттой болох хэрэгтэйг чуулганд оролцогчдод онцолсноо дуулгасан юм. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь 70 гаруй сая жилийн настай Тарбозавр батаар байсан юм. Засгийн газарас хуучин Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр гаргасан ч тухай эзэмшигчид нь шүүхэд хандсан. Энэ асуудлыг шүүх яаралтай шийдвэрлэж, үлэг гүрвэлийг музейтэй болохыг ч мөн дэмжих хэрэгтэйг санууллаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж