Биеийн тамир, спортын бодлого, хууль, хөтөлбөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэнд” өдөрлөгийг Сүхбаатар аймагт 2013 оны тавдугаар сарын 20-22-нд зохион байгууллаа. Биеийн тамир, спортыг өдөр тутмын хэрэглээ болгох, эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх орон даяар сурталчлах ажлыг Спортын бэлтгэлийн төвөөс таван бүсэд зохион байгуулж байгаа юм.
Сүхбаатар аймагт болсон “Идэвхитэй хөдөлгөөн- Эрүүл мэнд” өдөрлөг бүх нийтийн гүйлтээр эхэлж, 500 гаруй иргэд оролцон, бие бялдар чийрэгжилтийн түвшин тогтоох сорил өгчээ.
Дашрамд мэдээлэхэд, Хангайн бүсийн “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөг Өвөрхангай аймагт тавдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох аж.
Б.БИЛЭГ