Эверестийг эзэлсэн хамгийн ахмад уулчин

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Эверестийг эзэлсэн хамгийн ахмад уулчин

Японы
уулчин Юйчиро Миура өнөөдөр дэлхийн дээвэр Эверестийн оргилыг амжилттай
эзэлжээ. Өдгөө 80 настай Юйчиро Миура ийнхүү Эверестийн оргилд хөл
тавьсан хамгийн ахмад уулчин болсон байна. Тэрбээр пүрэв гаригийн 02:00
цагт дэлхийн дээвэрт хүрч очжээ.

Юйчиро Миура нь үүнээс өмнө 70,
75 настайдаа  дэлхийн ноён оргилд гарч байсан туршлагатай нэгэн аж.
Харин түүнээс өмнө Непалийн уулчин Бахадур Шерчан өнгөрсөн 2008 онд 76
настайдаа Эверестийн оргилд гарснаар хамгийн ахмад уулчны насны дээд
хэмжээг тогтоогоод байжээ. Гэхдээ өдгөө 81 настай Бахадур Шерчан
Эверестийн оргилыг эзэлсэн хамгийн ахмад уулчны алдраа буцааж авахын
тулд ирэх долоо хоногт дахин дэлхийн оргилыг зорихоор зэхэж байгаа гэж
“Associated Press” мэдээлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж