Хээрийн түймрээс сэргийлэх талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Хээрийн түймрээс сэргийлэх талаар мэдээлэл хийв

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ оныг “Байгаль орчны боловсрол дэмжих”  жил болгон зарласан бол аймгийн БОАЖГ-аас “Экологийн боловрол дээшлүүлж, эко санаачлага дэмжих” жил болгон зарласан.

 Энэ хаврын байгаль хамгаалах сарын ажил дөрөвдүгээр сарын 22-оос зургадугаар сарын 22-ны хооронд явагдана. Хүний буруутай үйл ажиллагаанаас голчлон ой хээрийн түймэр дэгдэж их хэмжээний хохирол учруулж байгаа талаар БОАЖГ-ын  дарга Ч.Уртнасан, Онцгой байдлын хэлтсийн ажилтан  Л.Бямбасүрэн, Хурандаа С.Жавзмаа, Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга  Буяндалай нар мэдээлэл хийлээ  .  Өнгөрсөн онд  манай аймгийн  33 цэгт түймэр гарч 271 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

 Энэ онд үүнийг давтахгүй байх үүднээс ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Монголын улсын ойн нөөцийн 40 хувь нь Хөвсгөл аймагт байдаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нэг түймэр гарсан эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг нь тогтоогоод дараагийн шатанд шилжүүлээд байгаа аж.
 
Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалын дагуу зургаан албан хаагчыг ой хээрийн түймэр ихэвчлэн гардаг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Жаргалант, Галт зэрэг сумдад дөрөвдүгээр сарын 2-оос эхлэн сарын хугацаатай ажиллуулж байна. Аж ахуй нэгж, албан байгууллага, сумдын Засаг дарга нарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт шат дараатай зохион байгуулжээ.

 Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 584 сая төгрөг батлагдсан байдаг. Энэ чиглэлээр түймрийн хар зурвас гаргах ажил онцгой байдлын хэлтэс 39,3 сая төгрөгөөр хариуцан ажиллаж байгаа.

Түймэр гарч болзошгүй сумдын багийн Засаг дарга нар, байгаль хамгаалагчдын дунд бүсийн сургалт 6,8 сая төгрөгөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Сум тус бүрт гурван сая төгрөгийг түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад олгосон ажээ. Нийт 145 сая төгрөг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж буй ажээ.

Эх сурвалж: http://zasag.mn/m/khuvsgul
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж