Капитал банк Олон Улсын Санхүүгийн Корпорацитай банкны компаний засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
Монгол улсын арилжааны анхны банк болох Капитал банк нь Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорацитай компанийн засаглалыг сайжруулан, ашигт ажиллагааг дэмжих, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар болж 2013 оны 5-р сарын 16-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж үзэглэлээ.
Ингэснээр Капитал банк нь Олон Улсын Санхүүгийн Корпорациар компанийн засаглалын үнэлгээ хийлгэж буй Монголын гуравдахь арилжааны банк болж байна.
Уг хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр банкны үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод явуулахад, гадны эх үүсвэр шинээр татахад тодорхой нөлөөг үзүүлж, банкны засаглал, ирээдүйн хөгжлийг ахисан түвшинд хүргэх юм.
Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд хувийн институт байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.