
Энэ тухай “RM Auctions” дуудлага худалдааны компани өчигдөр зарлаад “Энэ бол дэлхийн хамгийн алдартай машин” хэмээн тодотгосон байна.
Энэхүү дуудлага худалдааг ирэх аравдугаар сарын 27-нд явуулахаар товлоод байгаа ба таван сая ам.доллараас дуудаж эхлэх аж.
Мөнгөлөг өнгийн Aston Martin DB5-ыг “007” кинонд ашигласны дараагаар "Goldfinger" болон "Thunderball" киноны зураг авалтад мөн хэрэглэжээ.
Энэхүү машин нь зэвсэглэсэн, сум нэвтэрдэггүй хамгаалалттай, дугаараа солих автомат тохирогоотой, авагддаг бүхээгтэйгээс гадна өөр нэлээд олон жижиг тоноглолтой гэнэ. Эдгээрээс тоноглолын буунаас бусад нь бүгд бүрэн ажиллагаатай тухай дуудлага худалдааг явуулах компанийн мэргэжилтэн хэлжээ.
Энэ алдартай машиныг 1969 онд Америкийн радиогийн нэвтрүүлэгч Жерри Ли 12 мянган ам.доллараар худалдаж авч байсан ба ийнхүү 40 гаруй жилийн дараа худалдахаар болсон байна.
Дуудлага худалдаагаар олсон орлогоо “Jerry Lee Foundation” хэмээх өөрийн буяны сандаа хандивлах аж.
Н.Наран