Авто ертөнцийн хачирхалтай түүхээс

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Авто ертөнцийн хачирхалтай түүхээс

Машинаараа нохойгоо салхилуулсан нь
Нохойгоо машинаар салхилуулах тийм залхуу хүн байдаг болов уу. Кевин Пиль гэх 35 настай английн иргэн 18 настай хүүгээсээ өглөө бүр нохойгоо машинаар салхилуулахыг хүсдэг байжээ. Хүүгээ ядраахгүйн тулд. Ингээд хүү машинаа удаан жолоодож нохойгоо салхилуулдаг байсан байна. Харин түүний эцэг энэ үед огтхон ч хөдөлдөггүй байв.

Мистер Пилийн хэлснээр тэдний нохой өглөө болгон зургаан километр гүйдэг байсан аж. Ингээд Кевин Английн хамгийн залхуу хүнээр тодорчээ.

400 еврогоор торгуулжээ
Жолооны үнэмлэхний асуудал цагдаа нарт толгойны өвчин болсоор байна. 1974 онд анх удаа нэгэн эмэгтэй жолооны үнэмлэхгүй жолоо барьжээ. Бүсгүй 2008 оны гуравдугаар сарын 22-нд улаан гэрлээр гарч lndre-et-Loire-ийн цагдаа нарт саатуулагдсан байна. Хамгийн хачирхалтай нь 57 настай бүсгүй 34 жил жолооны үнэмлэхгүй машин жолоодсон явдал. Түүнийг хэзээ ч, хэн ч саатуулж байгаагүй аж. Азаар жолоочийг 400 еврогоор торгоод өнгөрсөн байна.

GPS-ийг сохроор дагаад усанд живжээ
2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд Польшийн өмнөд хэсэгт жижиг оврын автобус унаж явсан жолооч хиймэл нууранд унасан байна. Уг явдлыг тодруултал жолооч нь чиглэл заадаг GPS-ийн өгсөн зааврын дагуу явж байсан аж. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар сануулах гурван самбар өнгөрснийг тоолгүй орхисноор ус руу унасан байна. “Mercedes” маркийн жижиг оврын машинд жолоочоос гадна хоёр зорчигч явж байжээ. Цагдаа нарыг ирэхэд тусламж ирэхийг хүлээн машиныхаа тээвэр дээр жолооч зорчигчдынхоо хамтаар зогсч байсан аж. Цагдаа нарын мэдээлж байгаагаар уг зам ашиглалтаас гараад нэг жил болсон бөгөөд хиймэл нуур бий болсноор зам усанд автсан байна. Хэдийгээр жолооч архи хэрэглээгүй ч GPS-ийн заалтад сохроор итгэснээр машинаа усанд живүүлсэн юм.

10 настай хүүгээрээ машин бариулжээ
Нэгэн согтуу эр хүүгээ машин барихыг шаардсан аж. Энэ хэрэг Теннессид болсон явадл юм. Рэнди Левис гэх эр 15 лааз шар айраг уучихаад 10 настай бяцхан хүүдээ машин жолоодохыг тушаажээ. Энэ нь түүний хувьд хамгийн эрсдэлгүй алхам байсан гэнэ. Ингээд бяцхан хүү аав ээж, гурван дүүгээ суулгаад замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд машиныхаа жолоодлогыг алдахаасаа өмнө хурд нь 145 км/цагт хүрсэн байна. Түүний эцэг 43 настай бөгөөд долоон яллагчийн эсрэг зогсох хэрэг гарч хүүхдүүд нь улсын хүүхэд хамгаалах газарт хүргэгдсэн аж. Яагаад эхнэрээрээ машинаа бариулаагүй юм бол. Магадгүй эхнэр нь бас согтуу байсан юм болов уу.

Хуурамч цагдаа жинхэнийг саатуулав
Хэрвээ Францад хуурамч бичиг баримт үйлдвэл эрүүгийн хуулийн 434-зүйлийн 23-т зааснаар таван жил хоригдох ял авахаас гадна 75 мянган еврогийн торгууль төлдөг байна. 20 настай Израйль Гомез гэх америк залуу Коннектикутийн зам дээр замын цагдаа болон хөгжилдөж, хөдөлгөөнд оролцож буй автомашиныг саатуулж байцааж байсан аж. Харамсалтай нь түүний зогсоосон машинуудын нэгэнд дэслэгч Роналд Бэйр байсан байна. Замын цагдаагийн ер бусын гэмээр хачин шалгалт дэслэгчийг гайхашруулсан бөгөөд тэрбээр төвөггүйхэн хуурамч цагдааг илрүүлжээ. Израйль Гомез цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байснаас гадна Америкийн цагдаагийн иж бүрэн хэрэгсэлтэй байсан аж. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн адилаар зүггүйтсэн түүнийг хэд хэдэн зүйл ангиар ялласан байна.

Комбайнтай аялал
Дим Арнолд Жербер гэх 28 настай залуу тариаланч 280 км зайд орших нагацындаа зочлохоор шийджээ. Түүнд жолооны үнэмлэх байгаагүй тул комбайнаар явахаар болсон аж. Замын хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд тариаланч маань орой замдаа гарсан байна. 50 км замыг 25 км/ц хурдтай туулаад байтал аз дутав. Түүний ард найман км урт үргэлжилсэн замын түгжрэл бий болжээ. Димийг цагдаа нар саатуулж замын хөдөлгөөнд “хэтэрхий удаан” оролцсон хэмээн торгосон байна. Түүнд нагацындаа зочлоход 11 цаг шаардлагатай байсан аж.

Нисдэг үнээний паян
Энэ хэрэг Хятадын Чангчунд болжээ. Үнээ тээвэрлэж явсан ачааны машинаас нэг үнээ зугтахыг хүссэн аж. Үнээ машинаас үсрээд ард нь явсан машин дээр газардсан байна. Үнээ 500-900кг жин татдаг учир ачааны тэрэгний ард явсан машины дээврийг нь цөмлөсөн гэнэ. Орон нутгийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр малын хулгайч сонор сэрэмжтэй байгаагүй үнээнүүдийг сайтар уяж бэхлээгүйгээс золгүй явдал тохиолдлоо хэмээн тайлбарлажээ.

Жинхэнэ машины хорхойтон
Эрчүүд заримдаа ихэнх цагийг машинаа арчилж, тордоход зарцуулдаг. Тэд эхнэрээсээ илүүтэйгээр машинаа гэх нь бий. Өөрөөр хэлбэл зарим хорхойтнууд машиндаа илүү сэтгэл гаргадаг. Тэгвэл үүний нэг тод жишээг халамцуухан англи эр зам дээр өөрийн машин болох 4х4 Toyota машиндаа хайртайгаа зарлаж олныг гайхашруулсан байна.

Төсөөллийн болзоо
Коннектикутэд явж байсан 33 настай эрийг 2008 оны аравдугаар сард замын хөдөлгөөн болгоомжтой оролцоогүй, хурд хэтрүүлсэн, хууль биелүүлэхээс татгалзсан, замын хөдөлгөөний хууль дүрмийг хүндэтгээгүй зэрэг шалтгаанаар саатуулжээ. Цагдаа нарт нөгөө эр хэрэг явдлаа учирлаж уучлахыг хүссэн бөгөөд тэрбээр Нью -оркийн Жорж Вашингтоны гүүрэн дээр дуучин Веуоnсе-тэй уулзахаар яарч явсан тухайгаа тайлбарласан байна.

Цагдаа нар энэ бүхний эцэст түүний машинаас дуучинд өгөхөөр бэлтгэсэн жинхэнэ чихмэл баавгай, цэцгийн баглаа олсон аж. Болзооны хувьд жинхэнэ байгаагүй юм. Ингээд залуу өөрт нь тулгасан хэргээс эвтэйхэн мултарч, тэр өдрийг эмнэлэгт хяналтад байж өнгөрүүлсэн гэдэг.

Яг л мотоцикл шиг
Германы цагдаа нар хурдны зам дээр 100 км/ц-ийн хурдтай явсан skate-board-тай залууг эрэн сурвалжилжээ. Зам дээр дээд тал нь 80км/ц-ийн хурдтай явахыг зөвшөөрдөг байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар гэмт этгээд масктай байсан бөгөөд мэргэжлийн хүн байсан гэнэ. Интернэтээр цацагдсан видео бичлэгт мотоциклийн араас чирэгдэн явах залуу хурдаа аван чөлөөтэй аялж байгааг харуулсан аж.

Хэрвээ уг этгээдийг барьсан бол жолооны үнэмлэхийг хурааж, замын аюулгүй байдлыг алдагдуулж, бусдад аюул учруулсан хэргээр маш их хэмжээний торгууль ноогдуулах боломжтой байсан юм.

Хараагүй хүний дээд амжилт
Люк Костермэнс гэх эр хараагүй хүмүүсийн хурдны дээд амжилтыг эвджээ. Тэрбээр “Lamborghini Gallardo” машиныхаа тусламжтайгаар Истрийн онгоц газардах таван километр нислэгийн зурвас замд 308.780 км/ц хурдалж дээд амжилт тогтоосон байна. Түүний машин 520 морины хүчтэй бөгөөд хамтрагчийнхаа тусламжтайгаар энэхүү алдар хүндийг хүртсэн юм.

Олон хүнийг багтаасан Mini Cooper
Нэлээд хэдэн жилийн өмнөөс авто ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон машин бол яахын аргагүй Mini Cooper билээ. Энэхүү бяцхан хотын тэрэг дөрвөн хүн тээвэрлэх зориулалттай ч 2008 онд уг машинд хамгийн олон хүн багтаж, дээд амжилт тогтоосон байна. Машинд нийт 22 хүн эв хавгүйхэн багтсан аж.

Хамгийн хүнд мотоцикл
Дэлхийн хамгийн хүнд жинтэй мотоциклийг мэдэх үү. Мотоцикль унаж явахад авсаархан зай талбай бага эзэлдэг байх ёстой. Тило, Вилфриэд Ниэбэль гэх герман залуус “Harzer bike schmiede” мотоциклийн зохион бүтээсэн юм.

Тэдний бүтээсэн аварга том хоёр дугуйтын урт нь 5.28 м, өндөр нь 2.29 м аж. Дэлхийн хамгийн том мотоциклийн мотор нь оросын Т-55 банкны мотор бөгөөд 1000 морины хүчтэй. “Harzer bike schmiede”-ийн жин нь 4749 кг бөгөөд түүнийг хийхэд нийт 5000 гаруй цаг зарцуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж