Д.Эрдэнэбилэг тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг тэмцээнийг тэргүүлж байна

100
буудалт даамын 2013 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо үргэлжиж байна. Улсын
аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12
тамирчин тойргийн журмаар өрсөлдөж буй бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн өрөг тоглоод байна.  Дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ОУИМ Д.Эрдэнэбилэг, ОУИМ Г.Ганжаргал нар зургаан оноотой тэргүүлж байгаа бол ДДХМ Р.Манлай, спортын мастер С.Даваадорж, спортын мастер Ц.Отгонбилэг нар таван оноотой удаалж байна.

Харин шигшээ тэмцээнд есөн эмэгтэй даамчид оролцож байгаагаас спортын мастер Г.Энхтуяа, спортын мастер М.Хишигбаяр, ОУИМ Б.Мандахнаран нар таван оноотой тэмцээнийг тэргүүлж байна.

Сануулахад
, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Азийн дөрөв,
Монгол улсын 10 удаагийн аварга, Монгол улсын гавьяат
тамирчин Д.Эрдэнэбилэг ("Эрдэнэс Тавантолгой" ХХК), Улсын таван удаагийн
аварга, Ази тивийн аварга, олон улсын их мастер Г.Ганжаргал ("Алтан
хүнс" групп), 2013 оны Азийн аварга, олон улсын их мастер Д.Баттулга
("Хасу Мегаватт" ХХК), 2013 оны Азийн аварга, олон улсын их
мастер Э.Мандахнаран (Сүхбаатар аймаг), 2007 оны өсвөр үеийн дэлхийн
аварга, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нарын тэргүүтэй
шилдгүүд өрсөлдөж байна.

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-нд өндөрлөж, дүнгээ гаргана.

Ч.БОЛ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж