Анжелина Жоли эхийнхээ дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли эхийнхээ дүрийг бүтээнэ

Жүжигчин эмэгтэйн эх Маршелин Бертран хорт хавдрын улмаас 2007 онд нас барсан юм. Саяхан Анжелина Жоли хорт хавдраас урьдчилан сэргийлэхээр хоёр хөхөө авуулсан мэс засалд оржээ. Хорт хавдар үүсэх магадлал түүнд удамшлынх байсан учраас тэрээр ийм мэс засал хийлгэсэн  байв.

Фото: AFP 2013/ Joseph Eid

Саяхан хорт хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэхээр хоёр хөхөө авахуулах мэс засалд орсон Холливудын од Анжелина Жоли хөхний хорт хавдраар 2007 онд нас барсан өөрийн эх бөгөөд жүжигчин Маршелин Бертраны дүрд тоглохоор болсон тухай Британийн Daily Mail сонинд өгүүлжээ.

Жолигийн эхийнхээ дүрд тоглох киног түүний нөхөр Брэд Питийн үүсгэн байгуулсан Plan B компани ивээн тэтгэх юм байна. Бертран охиныхоо адил буяны үйлст зүтгэн Афганы дүрвэгчдэд туслан буяны “Give Love Give Life” байгууллагыг байгуулан хорт хавдраар өвчлөгдөгсдөд тусалж байжээ.

Саяхан Анжелина Жоли хөхөө авахуулах мэс засалд орсон бөгөөд эмч нар түүнд өвчний эрсдэл 87 хувьтай гэсний дараа мэс засалд орох шийдвэрээ гаргасан байна. Өвчлөлтийн эрсдэл өндөр нь удамшлалынх бөгөөд түүний эх энэ хүнд өвчинтэй арваад жил тэмцэж байгаад 56 насандаа өөд болсон. Удалгүй Жоли өндгөвчөө авахуулах мэс засалд орох юм.

"Би “брактай” BRCA ген тээгч"

"Надад юу тохиолдож болохыг би мэдээд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг хүлээгээд хэрэггүй гэдгээ ойлгосон. Би хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэсэн. Хөхний хорт хавдрын эрсдэл надад илүүтэй байснаас би тэндээс мэс заслаа эхлүүлсэн. Мөн энэ мэс засал нь өндгөвч авахуулахаас илүү ээдрээтэй” гэж Жоли ярьсан байна.

"Хорт хавдрын нэг шалтгаан нь стресс, депресс болдог”

Сэтгэлийн дарамт, стресст хотынхон ба тосгоны баян ядуу ялгаагүй бүгд л нэрвэгдэх эрсдэлтэй байдаг. Энэ нь зүгээр нэг дайраад өнгөрдөггүй. Хэн нэгэнд ходоо гэдэсний шарх, толгойн өвчин үлдээдэг. Тэр нь эргээд хорт хавдар үүсгэх аюулыг гаргаж ирнэ. Хэрэв хэдэн жил сэтгэлийн их дарамтад байгаа бол тэр нь сайн зүйлийг огт авчрахгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж