1. Плэй-оффийн үеэр Жэймс твиттерээ ашигладаггүй.
Хамгийн сүүлд тэрээр твиттертээ 4 сарын 21 нд эхний шатны цуврал эхлэхээс өмнө орсон ба түүнээс хойш нэг ч удаа твиттерээ ашиглаагүй байна. Өнгөрсөн жил ч мөн ингэсэн ба улиралын турш идэвхтэй юм бичдэг тэрээр плэй-оффт өөрийн анхааралаа элдэв зүйлд хандуулахгүй зөвхөн тоглолтондоо л анхаардаг гэдэг нь харагдаж байна.
2. Утсаа хүртэл авдаггүй. Бүүр унтраачихдаг.
Плэй-офф эхэлсэн үед Леброн Жэймстэй ярих ганц л арга байдаг нь Хитийн хувцас солих өрөөнд орж түүнтэй нүүр тулан уулзах. Жэймс утсаа унтраачихдаг ба хэрэв та плэй-оффийн үеэр түүнлүү залгавал Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та Жэймс хоёрдах аваргын бөгжөө авсаных нь дараа дахин холбогдоно уу гэсэн оператарын хоолойг л сонсох байх.
3. Илүү ууртай ширүүн болчихдог, хүний хэлсэн үгэнд хариу заавал өгдөг.
Хэрэв хэн нэгэн Хит болон түүнийг басах л юм бол эсвэл тэднийг муулах тоолонд Леброн хариу хэлчихдэг. Кавалиерст ч тийм байсан. Френк Вогел Хиттэй хийх цувралд багаа яаж бэлдэх вэ гэсэн асуултанд бусад багуудтай тоглохдоо яаж бэлддэг тийм л байна гэсэн. Леброн шууд хариу хэлсэн ба тэрээр " Бид зүгээр нэг бусад баг шиг баг биш. Түүний юу гэснийг сайн ойлгосонгүй. Бид бол маш гайхалтай баг. Хэрвэээ зүгээр л нэг баг байсан бол бидэнтэй тоглох гэж тусгайлан бэлддэггүй юм. Бэлтгэлтэй байгаараа" гэж хэлсэн байна.
4. Хүн болгон үүнийг мэднэ. Дахиад нэг сануулах гэсэн юм.
Тэр аварга болоод үзчихсэн. Финалд тоглоод хожигдож ч үзлээ, хожиж ч үзлээ. Өнгөрсөн жил Пэйсерстэй хийсэн цувралд Бошийг гэмтсэн үед Үэдитэй хамтран багаа чирлээ. Бүх бөмбөг л Жэймсээр дамжиж байсан. Шийдвэрлэх үед бүх хариуцлагыг өөртөө авч үүнийгээ ч хангалттай сайн биелүүлж ирсэн. Өөрөөр хэлвэл хал үзэж халуун чулуу долоочихсон гэсэн үг. Түүнд айгаад байх зүйл байхгүй. Аварга авахгүй бол яахуу гэж сандраад байх шалтгаангүй болсон гэсэн үг юм. Анх Миамид ирэхдээ тэрээр " Бид энд ганц ч биш, хоёр ч биш, гурав ч биш, дөрөв ч биш, тав ч биш түүнээс илүү олон аваргын бөгж авахаар ирсэн" гэж хэлж байсныг санаж байна уу ???.
Нэг талаас тухайн үед наргиа маягаар хэлсэн байж болох ч нөгөө талаар ид үе дээрээ байгаа Жэймс үүнээс өөр юу хүсэх билээ гэсэн бодлыг өөрийн эрхгүй бодогдуулж байна.