“Мэргэжил сурталчилах” сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

“Мэргэжил сурталчилах” сургалтанд хамрагдлаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотойхамтран “Амралтын газар, зочид буудал, дэн буудлын эрхлэгч, менежер, ажилтнуудад зориулсан "МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ” сургалтыг  “Корпорейт хотел” зочид буудалд зохион байгууллаа. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа нээж, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах,  ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, Сүхбаатар ЭМН-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Ц.Ганчимэг нар холбогдох салбар хариуцсан мэргэжилтнүүд болон  нутаг дэвсгэрийн 30 гаруй зочид буудлын менежерүүд оролцлоо.

Сургалтаар Зочид буудлын стандартын дагуу  ажлын байранд дээр нь өглөөний хоолны тогоочийн үзүүлбэр, өглөөний болон өдрийн хоолны иж бүрдэл, ширээ засалт, зочны өрөөний ор засалтын үзүүлэх сургалт хийж, оролцогчид харилцан туршлага солилцсон юм.

Мөн сургалтанд Монголын Зочид буудлын холбооны дэд тэргүүн Н.Батцэнгэл оролцож, зочид буудлуудын үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй дэвшилтэт үйлчилгээний талаар, дүүргийн Эрүүл нэгдэл “100% бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сайжруулах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвөлгөө өгч, бэлгэвч, сурталчилгааны гарын авлага материалаар хангасан байна.

Сургалтын үеэр ААНБ-ын удирдлагуудтай “100% бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгууллаа.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж