Цоо шинэ, дур булаам ВАМПИР

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цоо шинэ, дур булаам ВАМПИР

Дур булаам вампир, чоно залуус байдаг гэдэгт биднийг итгүүлж дөнгөсөн “Twilight” киноны гуравдугаар анги “Eclipse” тун удахгүй гарах гэж байгаа. Энэ удаад бид Jacob, Edward-аас өөр, цоо шинэ, дур булаам нэгэн вампир залуутай танилцах ажээ. Түүний жинхэнэ нэр Xavier Samuel. Харин вампирын нэр нь Riley байх юм. Австралийн залуу жүжигчин Xavier Samuel-ыг “Eclipse”-ийн хамгийн дур булаам од байх болов уу гэж кино сонирхогчид таамаглаж байгаа гэнэ. Австралийн Аделайд хотод төрж, өссөн 26 настай дур булаам жүжигчин залуугийн хамгийн анхны томоохон хэмжээний кинонд тоглож байгаа нь энэ тохиолдол болох юм. Тэр Robert Pattinson шиг супер од болох болов уу. “GQ” сэтгүүл энэ сарын дугаарынхаа цөөнгүй хуудсыг шинэхэн вампирт зориулсан байна.
Өнгөрсөн оны есдүгээр сараас зураг авалтаа хийж эхэлсэн “Eclipse” кино энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж