“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш дараах хурлуудад оролцох юм байна. Тодруулбал, Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын ээлжит 36-р хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх бол үүний дараа  "Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл" сэдэвт улсын зөвлөгөөнийг нээнэ. “Сүнжин гранд” зочид буудлын хурлын танхимд өглөө 09.00 цагт зөвлөгөөн эхэлнэ. Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх аж. 

Мөн Хууль зүйн яам, Хууль, сахиулах их сургуулиас зохион байгуулж буй "Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт" ОУ-ын ЭШБХ-д оролцоно. Энэхүү хурал Төрийн ордны Их танхимд 10:30 цагт болно.

Харин үүний дараа буюу 12.30 цагт “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчидтэй уулзах нээлттэй уулзалт болно.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж