Хакүхо, Кисэносато нар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Хакүхо, Кисэносато нар тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд явагдаж байна. Өнөөдөр 11 дэх өдрийн барилдаан болж, Хакухо Котоошюүг, Кисэносато Араныг өвдөг шороодуулснаар тэдний хувьд нэг ч унаагүйгээр башёог тэргүүлж байна. Озэки Какүрюү Аойямаг өвдөг шороодуулснаар арван даваатай, Харүмафүжи Д.Бямбадорж есөн даваатай удаалж байна. Харин Чиёотайрюү, Токинтэнкү А.Хүчитбаатар, Миёогирюү нарын зургаан бөх найман даваатай явна.

Маргааш Хакухо арван даваатай яваа Какүрюүтэй, мөн тэргүүлэгч Кисэносато Харүмафүжи Д.Бямбадоржтой оноолт таарсан байна.

Ч.БОЛ

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж