Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 22/ 4,474 тоот арилжаагаар 45,984,996 төгрөгийн 15,760 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13808.65 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 108.53 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 79 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 336 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “АПУ” ХК 15,398,015 төгрөгийн 4,216 ширхэг, “БИ ДИ СЕК” ХК 6,999,750 төгрөгийн 2,295 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР